Өвөрхангай аймгийн "Гэрлэх ёслолын ордон, Тарагт сумын Хүүхэд хамгааллын хамтарсан багтай хамтран "Залуу гэр бүлийн тангараг өргөх, ахмад гэр бүлүүдэд батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр соёлын төвд зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйТарагт сумын эрүүл мэндийн төв нь эх баригчын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна
Дэлгэрэнгүй2019 оны 5 сарын 12-ны өдөр шинэ соёлын төвийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Орон нутгийн хөгжлийн гарц хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйТарагт сумын Засаг Даргын Тамгын Газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос "Өвөрхангай аймгийн Тарагт сумын хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх" тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйОрон нутгийн эмэгтэйчүүдийг идэвхижүүлэх, хууль эрхзүйн мэдлэгтэй болгох, хамтач нөхөрсөг байдлыг бий болгох зорилгоор " Оролцоод хөгжие" өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.Энэхүү үйл ажиллагаанд 44 эмэгтэйчүүд оролцсон.
Дэлгэрэнгүй2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн 9, 10 дугаар ангийн сурагчдын дунд "Хуулиа мөрдье" сэдвийн хүрээнд дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд анги тус бүрээр 2 баг, нийт 4 багийн 32 хүүхэд оролцсон.
ДэлгэрэнгүйГазар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна.
Дэлгэрэнгүй2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хэрэглэгчийн олон улсын өдрийг "Хүүхэд хэрэглэгч" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгийн үйл ажиллагаанд давхардсан тоогоор 100 гаруй иргэн оролцсон байна.
Дэлгэрэнгүй100 хүүхдийн шинэ дотуур байр 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийлээ.
ДэлгэрэнгүйТарагт сумын зон олны нутгийн зөвлөлийн сар шинийн золголт 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр улаанбаатар хотноо зохион байгууллаа. Нутгийн зөвлөлийн сар шинийн золголт нь 11 дэх жилдээ уламжлал болон тэмдэглэсээр ирсэн. Энэ жилийн золголтонд нутгийн уугуул, суугуул 350 гаруй иргэд ирж золголтонд оролцож өргөн дэлгэр боллоо.
ДэлгэрэнгүйТарагт сумын Засаг Даргын Тамгын газар, спорт хорооноос албан байгууллага болон иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ардын уламжлалт тоглоом наадгайг иргэдэд сурталчилан таниулах, хамт олныг төлөвшүүлэх зорилгоор "Мөсний баяр 2019" өвлийн спортын өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйТарагт сумын хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийн үзлэгийн 2-р ээлжийн баг 2019 оны 2 сарын 21-24 өдрүүдэд Тарагт сумын 5-16 насны нийт 260 хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэн эрүүлжүүллээ. Хамтран ажилласан Монголын шүдний холбоо, Их зайсан, Энх цовоо дент, Баянсан дент, Сайхан шүд, Empire, Голден мед, Кроун мед эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүддээ цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсье.
Дэлгэрэнгүй2018 онд ОНХСангаас 38.8 сая төгрөгийн хөрөнгөөр сумын төвийн камержуулалтын ажлыг Чамин хаус ХХК хийж гүйцэтгэлээ. Сумын төв камержуулалттай болсноор иргэд цагдаагийн байгууллагат хандаж хяналтын камерыг шалгуулж болохоор боллоо.
Дэлгэрэнгүй"Алтан төлийн эзэн" шагналаар шагнагдсан Тарагт сумын малчин Ж.Бат-Очиртоо баяр хүргэж, улсын аварга, хөдөлмөрийн баатар болох ерөөл өргөе. Ж.Бат-Очир 2018 онд 735 адуу тоолуулж, 154 унага бойжуулж "Алтан унаганы эзэн" хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ.
ДэлгэрэнгүйНийтийн сонсголын тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолын дагуу төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулах ёстой. Үүний хүрээнд сумын ЗДТГазраас 2018 оны ОНХСангийн төсөв, гүйцэтгэлд 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр нийтийн сонсголыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй














