“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019 оны 03 дугаар сарын 15 буюу “Хэрэглэгчийн олон улсын өдөр”-ийг “Хүүхэд хэрэглэгч” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 32 сурагчдын дунд сургалт зохион байгуулав. Үүнд:

  1.  Гэр бүл хүүхэд залуучууд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Д.Баярмаа “Бараа бүтээгдэхүүний шошго” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав. Үүний үр дүнд хүүхдүүд бараа, бүтээгдэхүүн дээрх хаяг, шошго, зааврыг уншиж, таньж мэддэг болсон.
  2. Төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Есөн-Эрдэнэ өсвөр үе хүүхэд залуучуудыг худалдаа, үйлчилгээний соёлд суралцуулах, бараа, бүтээгдэхүүний сонголт хийх чадварыг сайжруулах зорилгоор “Хэрэглэгчийн үндсэн 8 эрх” сэдвээр сургалт зохион байгуулав. Мөн энэ сургалтаар шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан нийлэг уутнуудын талаар мэдээлэл хийж, түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааны талаарх мэдээллийг зурган хэлбэрээр танилцуулав.
  3. Насан туршийн боловсролын арга зүйч, багш Н.Баярдолжин Ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багш нарын дунд “Хэрэглэгчийн боловрол” сэдвээр сургалт зохион байгуулав. Үүнд нийт анги удирдсан 10 багш хамрагдаж, эдгээр багш нар цаашид ангийн сурагчиддаа сургалтыг зохион байгуулахаар болов.
  4. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 4 дэлгүүрийн худалдагч нарт шаардлага хангахгүй гарсан нийлэг уутнуудын талаар мэдээлэл хийж, цаашид хэрэглэхгүй байх зөвлөмжийг өгөв.
  5. Сумын төвийн нийт 44 иргэнд шаардлага хангахгүй нийлэг уутнуудын талаар мэдээлэл өгч, цаашид цаасан болон даавуун уут ашиглаж байх талаар зөвлөмжийг өгөв.

Сургалтын үйл ажилаагааны үеэр