Туяа 1-р баг
Тарагт сумын Туяа баг нь 1924 онд Тарагт голын хөвөөнд Тарагт сум нэртэйгээр анх байгуулагдаж 1957 онд Хүрэмтийн гол руу шилжиснээр тухайн үед байгуулагдаж байсан туяа нэгдлийн нэрээр Туяа бригад нэртэй болж өнөөг хүртэл засаг захиргааны анхан шатны нэгж болон үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Туяа баг нь говь хээрийн бүсийг хамарсан 132 кв км талбай бүхий газар нутагтай, 221 өрх, 727 хүн амтай Тарагт сумын томоохон багийн нэг юм. Багийн Иргэдийн Нийтийн хурлын даргаар Ц.Хоролтогтох, багийн Засаг даргаар Т.Бямбасүрэн, багийн эмчээр Ц.Хоролтогтох нар ажиллаж байна.
Тус баг нь 2018 онд 89895 мал тоологдсон. Үүнээс:
Тэмээ- 104
Адуу- 5223
Үхэр- 2550
Хонь- 42841
Ямаа- 39177 мал тоологдож, өмнөх оноос 7113 малаар өссөн үзүүлэлттэй байна.
Туяа баг нь багийн захиргаа, соёлын төв, бага сургууль, багийн эмнэлэг зэрэг төр захиргааны болон үйлчилгээний байгууллагатай.
Манай багаас төрөн гарсан алдартнууд:
МУСГЗүтгэлтэн Т.Төмөрхүлэг
МУГТээвэрчин Г.Пүрэвдорж
Түүхийн ухааны доктор С.Ичинноров
Техникийн ухааны доктор З.Базаррагчаа
МУ-ын начин С.Сосорбурам, Б.Сангисүрэн
Аймгийн аварга малчид: Р.Сэрээнэндорж, Ё.Ганбаатар Аймгийн алдарт уяачид: С.Дамба, Т.Найдандорж, Ц.Ганбаатар, Б.Мөнхбат
Сумын аварга малчид: Ш.Бат-Очир, Ц.Бямбадорж, Ц.Мөнхбат, Б.Нинцадмид, Г.Тогоотөмөр
Сумын алдарт уяачид: Р.Сэрээнэндорж, Г.Тогоотөмөр, Ц.Сангиадорж, С.Ваанчиг, Ц.Бэхбат
Мянгат малчид: Ш.Бат-Очир, Р.Сэрээнэндорж, Н.Нэргүй, Ц.Бэхбат, А.Нямдорж, Ц.Бямбадорж
Туяа баг нь 2000 онд Аймгийн аварга баг, 2005, 2008, 2010 онуудад сумын аварга баг болсон.