card

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАРАГТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн Тарагт сум нь 1924 оны 6 сард Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууг Цэцэрлэг Мандал аймгийн Арвайхээрийн хошуу гэж нэрлэн 18 сумтай байгуулсны нэг юм. 1931 онд хошуудыг татан буулгаж Өвөрхангай аймгийг сумдаар байгуулахад Тарагт сум улам өргөжиж хуучин Үйзэн вангийн хошуу хожмын Арвайхээр хошууны төв хэсэгт орших гол сум хэвээр үлджээ. Тарагт сумын төвийг 1951 онд Тарагтын голоос Хүрэмтийн голд шилжүүлэн байгуулсан бөгөөд 1966 онд Дэлгэрэх сумыг Тарагт суманд нэгтгэжээ. Тарагт сум Туяа, Арвайн тал, Хүрэмт, Урт, Их булаг, Алтан тал гэсэн 6 багтай бөгөөд 1043 өрхийн 3261 хүн амьдардаг.Сумын төвдөө ИТХ, ЗДТГазар, ЕБС, СӨББ, ЭМТ, Соёлын төв, Туяа ЕБС гэсэн төсөвт 7 байгууллагатай. Сумын төвдөө 172 өрхийн 421 хүн ам оршин суудаг.Тарагт сум нь  нийслэл  Улаанбаатар хотоос  баруун урд хэсэгт 465 км,  аймгийн төв Арвайхээрээс 35 км-ийн зайтай оршдог. Тарагт сумын газар нутгийн хэмжээ  339544 га, үүнээс бэлчээрийн газар 310125.7 га талбайг эзэлдэг

 

Засаг даргын Тамгын газрын байгууллага нь 1992 онд АДХ гүйцэтгэх хороо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор 21 орон тоотойгоор сумын 6 багийн 3358 хүнд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Үүнд Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Санхүү албаны дарга, Багийн Засаг дарга, төрийн захиргааны 7 мэргэжилтэн, төрийн үйлчилгээний 4 ажилтан, гэрээт 2 ажилтан байна. Интернэт сүлжээнд бүрэн холбогдсон. Иргэдэд цахимаар үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Алсын хараа:  “Ухаалаг төлөвлөлт-оновчтой гүйцэтгэл”-ийг хэрэгжүүлэгч төрийн байгууллага болно.

Эрхэм зорилго: ЗДТГ-ын эрхэм зорилго нь Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зөв бодлого, зөв үйлдэл, зөв манлайллыг түүчээлэгч” төрийн байгууллага болно.

Байгууллагын ололттой давуу тал: Сумын багууд аймгийн төв Арвайхээр сумыг тойрон оршдог учраас хөдөө багийн иргэдэд явуулын төрийн үйлчилгээг хүргэн ажилладаг. Цахим системээр үйлчилгээ үзүүлдэг болсонтой холбогдуулан хөдөөгийн иргэдтэй утсаар холбогдон асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг.

Сул тал: Сул орон тоо их гардаг. Шилжилт хөдөлгөөн их байдаг. Албан хаагчдын амьдрах байр дутагдалтай. Ихэнх албан хаагчид шинээр томилогдсон учраас туршлага дутмаг.