card

Сумын эрүүл мэндийн байгууллага нь анх 1932 онд Эр орги хэмээх сувилагчтай одоогийн Туяа багийн төвд үүсгэн байгуулагдаж байсан. Тус сумын эмнэлэг их эмч 2, эмнэлгийн мэргэжилтэн 12, туслах ажилтан 7, нийт 21 орон тоотой 15 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн тэргүүний ажилтан 3, аймгийн ажил мэргэжлийн уралдаанд тэргүүлсэн эмч мэргэжилтнүүд хүн арддаа эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. 2012 оноос Эрүүл мэндийн төв болон үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байгаа бөгөөд мөн онд эмнэлгийн шинэ барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Жилд 60-70 эх төрж, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд жил ирэх бүр сайжирч, халдварт өвчний гаралт буурч байна.

Иргэд үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдүүлэх, эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах зорилгоор Дэлхийн зөн ОУ-ын тусламжаар “Гүний худаг”, Тогтвортой амжиргаа -2 төсөлтэй хамтран “Эхийн амрах байр”, ММСС-тай хамтран “Халдварт өвчнийг бууруулах”, Сумын ЗДТГ-тай хамтран “Эмнэлгийн хашаа” зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн. Багаж тоног төхөөрөмжийн хангалт 80%-тай байна. Ор хоног сүүлийн 5 жилийн дундаж 2700, хэвтэн эмчлүүлсэн хүн 344,6, дундаж ор хоног 7,3 , ор ашиглалт 72,9% байна.

Халдварын бус өвчний өвчлөл, нас баралт нэмэгдэх хандлагатай иргэдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг авч үзвэл зүрх судасны өвчлөл-30,7%, Амьсгалын тогтолцооны өвчлөл-23,9%, Шээс бэлгийн тогтолцооны өвчин -18,3%, Хоол шингээх эрхтэн системийн өвчлөл-9,8% эзэлж байна. Тус сумын эмийн эргэлтийн сан 1971 онд байгуулагдсан.Өөрийн тусгай байртай. 2012 оноос ОНӨАА үйлдвэрийн газар болж үйл ажиллагаагаа явуулж байна. 10 сая гаруй төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй. Эрүүл мэндийн даатгалтай эмээр үйлчилдэг. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн хангалт жил бүр 80-90 хувьтай байна.

Тайлан..............

1.2019 оны 5 дугаар сард хийсэн ажлын тайлан...............


2.БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ                                       Татах

Блокын гарчиг / html