card

Тарагт сумын ИТХурал нь Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагтай хослуулах замаар төр засгийн шийдвэрийг иргэдэд хүргэж ажиллах, тухайн орон нутгийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гарган хэрэгжүүлэх, “Иргэн төвтэй” бодлогыг үндсэн зарчимаа болгон ажиллаж байна.

ИТХурал 2020 оны Орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын нам 16 төлөөлөгч, Ардчилсан нам 5 төлөөлөгч тус тус сонгогдож, 2020 оны 10 дугаар сарын 30-нд ИТХурлын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан хуралдаж ИТХурлын даргаар Ц.Одонтуяа   ИТХТэргүүлэгчээр Ц.Одонтуяа, Ч.Батжаргал, Д.Оюунжаргал, Ц.Дэчинравдан, А.Мягмарням, Н.Галбадрах, Т.Гэлэг-Ёндон нар олонхийн саналаар тус тус сонгогдон ажиллаж байна. 

ИТХурлын төлөөлөгчөөр сонгогдсон байдлаар авч үзвэл:

ИТХурлын  төлөөлөгчөөр  6 удаа сонгогдсон  1 төлөөлөгч, 3 удаа сонгогдсон 1 төлөөлөгч,  2 удаа сонгогдсон 5 төлөөлөгч,   анх удаа сонгогдсон 14 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 66 хувь нь байна.

ИТХ-ын Төлөөлөгчдийн боловсролын байдлаар нь авч үзвэл:  

Дээд боловсролтой 14 буюу 66 хувь, тусгай дунд боловсролтой 1 төлөөлөгч,  бүрэн дунд боловсролтой 6 төлөөлөгч 28% байна.

Төлөөлөгчдийг мэргэжлээр нь авч үзвэл:

ИТХурлын төлөөлөгчдийн 4 буюу 19 хувь нь багш мэргэжилтэй, 5 буюу 23 хувь нь ня-бо, санхүү  мэргэжилтэй, 11 буюу 52 хувь нь бусад мэргэжилтэй  байна.