card

АЛСЫН ХАРАА

Байгаль дэлхий, Авзага хайрханаа шүтэж, хүний хөгжлийг дээдлэн, иргэдийнхээ амьдрах таатай орчинг бүрдүүлсэн, дэд бүтэц, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, эдийн засгийн чадавхи бүхий жишиг сум болно.

Эрхэм зорилго, Эрхэмлэх үндсэн зарчим

Төр иргэн, хувийн хэвшлийн түншлэл, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бүтээлч оролцоонд тулгуурлан, төрийн албан хаагчдыг чадварлаг тогтвортой, хариуцлагатай баг бүхий төрийн үйлчилгээний загвар болоход оршино.Үйл ажиллагаандаа дараах үндсэн зарчмыг эрхэмлэнэ. Үүнд:

  • Хууль дээдлэх: ЗДТГ-ын ажилтан албан хаагчид хариуцсан ажилдаа бүтээлчээр хандаж, Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд “Ил тод байх” зарчмыг баримтлахыг мөрдлөг болгон сайн засаглалыг нийгмийнхээ хэрэгцээ шаардлагатай уялдуулан, асуудлаа хамт олноороо шийдвэрлэх үйл явц болно.
  • Мэргэшсэн байх: Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэх хангалттай мэдлэг, чадварыг эзэмшин, түүнийгээ цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, төрийн бодлогын залгамж чанарыг хангаж, мэргэшсэн үйлчилгээ дэмжлэгийг Засаг дарга, Тамгын газарт үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
  • Багаар ажиллах: Нэгдсэн зохион байгуулалттай, хөрвөх чадвартай мэргэшсэн, чадварлаг хамт олонд түшиглэсэн багийг бүрдүүлж ажиллана.
  • Хариуцлагатай байх: Нийгмийн өмнө хүлээсэн төрийн албаны манлайлал, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ бүтээлч, санаачлагатай хуулийг дээдлэн ажиллана.
  • Санаачилгатай байх: Засаг даргын Тамгын газар нь өөрийн алсын хараагаар чиг баримжаа авч, үргэлж санаачлагатай өөр дээрээ туршин үр дүнтэй нь нотлогдсон шинэ дэвшилтэд туршлагаар бусдыг үлгэрлэн дагуулж, түүнийг нийтийн хүртээл болгоно.
  • Шуурхай, бүтээмжтэй байх: Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, иргэд олон нийтээс ирсэн эрэлт хүсэлт, дэвшүүлсэн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;
  • Ил тод нээлттэй байх: Мэдээллийн чөлөөт урсгал дээр үндэслэн, үйл ажиллагаа, тогтолцоо, үйлчилгээний мэдээлэл нь иргэдэд нээлттэй, ойлгомжтой байх, хяналт тавихад хангалттай мэдээллээр хангахуйц байна.