card

Өвөрхангай аймгийн Тарагт сум нь 1924 онд байгуулагдсан хуучнаар  Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу .

 Туяа, Арвайн тал, Хүрэмт, Урт, Их булаг, Алтан тал гэсэн 6 багийн 1095 өрхөд 3373 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас 15 ордог. Хүн амын нягтрал 0.9 га

      Газар зүйн байршил

Өвөрхангай аймгийн баруун хойд хэсэгт

•           Улаанбаатар хотоос 465 км

•           Арвайхээр хотоос 35 км зайд байрладаг.

•           Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Баянгол, Төгрөг, Хайрхандулаан, Уянга, Гучин-Ус сумтай хиллэдэг

      Байгаль, газарзүйн онцлог

Далайн  түвшинээс дээш 1200-2000 метрт өргөгдсөн, хангайн нурууны өвөр тал хээрийн бүсд багтдаг. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэх боломжтой

Цаг уурын нөхцөл

•           Хуурайдуу  хавартаа салхи ихтэй, зун халуун, өвөл хүйтэн    

•           1-р сарын дундаж температур -20с

•           7-р сарын дундаж   температур +20с  орчим  

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 339.5 км кв