Хүрэмт 3-р баг
Тарагт сумыг 1951 онд Хүрэмтийн голд одоогийн Тарагт сумын төвд шилжүүлэн байршуулжээ. 1992 онд Ардчилсан шинэ үндсэн хуулийн зохион байгуулалтаар Тарагт сумын ардын дептатуудын хурлын гүйцэтгэх захиргааг засаг даргын тамгын газар болгон Туяа, Арвайн тал, Хүрэмт, Өлзийт, Урт, Ихбулаг, Алтан тал гэсэн засаг захиргааны 7 багтай болгон зохион байгуулжээ.
2000 онд Өлзийт багийг Хүрэмт багтай нэгтгэн Хүрэмт баг болгож 6 багтайгаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Хүрэмт баг нь сумын төвдөө үйл ажиллагаа явуулдаг. Хүн ам олонтой газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл голлон хөгжсөн баг юм. Түүхт Борхой бүргэдийн хад, хүн малын өвчин анагаах увидастай Хүрэмт халуун рашаантай. Тус баг нь 391 өрх, 1227 хүн амтай.
БИНХурлын даргаар Д.Оюунжаргал, багийн Засаг даргаар Д.Баасандорж нар ажиллаж байна. Хүрэмт багийн нутаг дэвсгэрт ИТХурал, ЗДТГазар, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, СӨББайгууллага, ЕБСургууль, Хаан банк, Төрийн банк, Бизнес хөгжлийн төв, 4 дэлгүүр, 1 эмийн эргэлтийн сантай том баг юм.
Тус баг 2017 онд 57632 мал тоолуулсан. Үүнээс:
Адуу-3438
Үхэр-2585
Хонь-30714
Ямаа-20895 толгой мал тоолуулж, өмнөх оноосоо 5503 малаар өссөн үзүүлэлттэй байна.
Манай багаас төрөн гарсан алдартнууд:
Аймгийн сайн малчид: Ц.Болдбаатар, Сосорбарам
Сумын сайн малчид: П.Эрхойлог, Жумдаа, Ч.Дониддэмбэрэл
Мянгат малчид: Ш.Нямдорж, М.Тогооч, Х.Тодбаяр, Ц.Болдбаатар
Хүрэмт баг нь 2014 онд шилдэг тохижилттой сумаар шалгарч байсан.