СӨББАЙГУУЛЛАГЫН КАМЕРЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

Сумын 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар СӨББайгууллагын хүүхдүүдийн эрүүл аюулгүй суралцах нөхцөл боломжийг хангах зорилгоор цэцэрлэгийн дотоод орчин, нийтийн эзэмшлийн талбайн 21 цэгт камержуулалтыг хийлээ. Камерын бичлэг хадгалах хугацаа 60 хоног.

Нийлүүлэгч: Өвөрхангай цахим сүлжээ ХХК

Төсөвт өртөг: 9,645,000 (есөн сая зургаан зуун дөчин таван мянга) төгрөг.