Сумын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 283,9 мянган толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 33.5 мянган толгойгоор буюу 10.6 хувиар буурсан байна. Малын тоог төрлөөр нь авч үзвэл:
Адуу 24,7 мянга болж 4 хувиар өссөн,
Үхэр 15,1 мянга болж 6,7 хувиар өссөн,
Тэмээ 104 толгой болж 8 хувиар өссөн,
Хонь 150,6 мянга болж 11,5 хувиар буурсан,
Ямаа 93,3 мянга болж 14,4 хувиар буурсан байна.
Таван хошуу малын төрлөөр сумандаа тэргүүлсэн өрхүүд:
- Адуу Жанчивын Бат-Очир
- Үхэр Ванягийн Отгонжаргал
- Тэмээ Жанчивын Бат-Очир
- Хонь Мөнхжаргалын Тогооч
- Ямаа Цэрэнбатын Отгонбаяр
Сумын хэмжээнд 23 мянгат малчин өрх тоологдсоноос 4 малчин өрх шинээр мянгат малчин болсон байна.














