Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн нэг, Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн мэндэлсний 130 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулж, түүний үйл хэрэг, түүхэн гавьяаг алдаршуулан сурталчилж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчдын түүх соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх, хамт олны бүтээлч сэтгэлгээг дэмжих, үндэсний үнэт зүйлээ дээдлэх, монгол бичгийн хэрэглээг төрийн байгууллагын албан хэрэг, өдөр тутмын харилцаанд хэвшүүлэх, үндэсний бичгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "МОНГОЛ БИЧИГ-ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ- ТҮҮХИЙН ӨВ" аяныг зохион байгуулан ажиллалаа.

Төрийн байгууллагуудын дунд “Үндэсний бичгийн мэдлэг сорих буухиа” тэмцээнд

- Тэргүүн байранд Иргэдийн төлөөлөгчдийн хурал,Соёлын төвийн хамтарсан баг

- Дэд байранд Засаг даргын Тамгын газар

- Гутгаар байранд Пэлжидийн Гэндэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль

"Эх оронч үзэл ба П.Гэндэнгийн түүхэн гавьяа" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 11 эсээ бичлэг ирснээс

- Тэргүүн байранд П. Гэндэнгийн нэрэмжит ЕБСургуулийн 10а ангийн сурагч Э. Балжинням

- Дэд байранд П. Гэндэнгийн нэрэмжит ЕБСургуулийн 12а ангийн сурагч Г. Урангоо

- Гутгаар байранд П. Гэндэнгийн нэрэмжит ЕБСургуулийн 10а ангийн сурагч М. Мөнхцэцэг

Монгол бичгийн бүтээлийн уралдаанд 60 гаруй бүтээл ирсэнээс

Төрийн албан хаагч ангилалд

- Тэргүүн байранд ЕБСургуулийн Мэдээлэл зүйн багш А. Осоржин

- Дэд байранд Технологийн багш Ч. Өлзийбат

- Гутгаар байранд Бага ангийн багш Ц. Аззаяа

Сурагчдийн ангилалд

- Тэргүүн байранд 8а ангийн сурагч Д. Цэлмүүн

- Дэд байранд 12 а ангийн сурагч М. Долгормаа

- Гутгаар байранд 9а ангийн сурагч С. Ганчимэг

- Тусгай байранд 6а ангийн сурагчид шалгарлаа.

Мөн энэ арга хэмжээний хүрээнд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч буй хүүхдүүдэд “Иргэний андгай” өргөх ёслол боллоо.

Хамтран зохион байгуулсан Тарагт сумын Засаг даргын Тамгын газар, П. Гэндэнгийн нэрэмжит ЕБСургууль, Гэндэн сан