“ЭХ ХЭЛНИЙ ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ” АЯНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Өвөрхангай аймгийн хэмжээнд бага боловсролын багш сурагчдын дунд зохион байгуулагдсан “Эх хэлний чадамжийг сайжруулах” аянд ерөнхий боловсролын 33 сургуулийн бага ангийн 400 гаруй багш, 12000 орчим сурагч, тэдний эцэг эх, асран хамгаалагч нар хамрагдаж зохион байгуулсан арга хэмжээнээс - Үйл ажиллагааны үр дүн, хүртээмж, шинэлэг байдал зэргээр Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежер М.Нарангэрэл аймагтаа шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Багшдаа цаашдын ажилд нь амжилт хүсье.