Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн мэндэлсний 130 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Пэлжидийн Гэндэнгийн нэрэмжит Тарагт сумын ЕБСургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд ЭЕШалгалтаар хамгийн өндөр оноо авсан Даваагийн Дэмчиг, Бат-Эрдэнийн Одсэргарав нарт "ГЭНДЭН САН"-гийн нэрэмжит тэтгэлэг 500,000 төгрөгийг тус тус гардуулан өглөө.
Энэхүү тэтгэлгийг санаачлан сум орон нутгийнхаа оюутан сурагчдын боловсрол үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн ач, зээ нарт Тарагт нутгийнхаа хүүхэд багачуудын өмнөөс талархал илэрхийлж байна. Тэтгэлгийг "ГЭНДЭН САН"-гаас жил бүр олгож байхаар болсныг дуулгахад таатай байна.














