2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Сумын Засаг даргын захирамжаар 6 багт 8 ажлын хэсэгт 35 төрийн албан хаагч тооллогын ажил хийж байна.
МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫН АЧ ХОЛБОГДОЛ:
Хөрөнгийн бүртгэлээ албан ёсоор баталгаажуулж, мэдээллийн санд бүртгүүлэх, түүхэн мэдээлэл бий болгох
Хөрөнгийн бүртгэлийн баталгааг бий болгосноор банк, санхүү, нийгмийн үйлчилгээнд хамрагдах, гадаад улс орнуудад зорчиход лавлагаа мэдээлэл болгон ашиглах
Малын ашиг шимээс олсон орлого, зарлагаа дүгнэх, төлөвлөх
Мал аж ахуйн салбарт оруулсан ажлын үр дүн, хувь нэмрээ үнэлүүлэхэд ашиглах, үндсэн мэдээлэл болгох
Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах халамж, даатгалын хөнгөлөлт эдлэх баталгаат бүртгэл, баримт болгох
Мал аж ахуйн чиглэлээр төрөөс үзүүлж байгаа урамшуулал, хөтөлбөрт хамрагдах суурь мэдээлэл болгох
Хөрөнгийн төрөл бүрийн маргаан үүссэн тохиолдолд хуулийн байгууллагад баталгаа болгох, даатгалд хамрагдах
Байгалийн гамшиг, эрсдэлд өртсөний нөхөн төлбөр авахад баталгаа, нотолгоо болгон ашиглана.
Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Ажлын хэсгийнхэндээ амжилт хүсэе.
МАЛ СҮРЭГ НЬ ТҮМ, БУМААР ӨСӨХ БОЛТУГАЙ
ТАРАГТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР














