Улаанбаатар хот дахь Русский Дом (РЦНК) болон Монголын Найрамдлын Нийгэмлэгүүдийн эвлэлтэй хамтран зохион байгуулсан 65 дахь удаагийн Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2025 оны 11 дүгээр сарын 27-29 ний өдрүүдэд Арвайхээр хотноо амжилттай зохион байгууллагадлаа. Орос – Монголын найрамдлын 65 дахь өдрийн хүрээнд зохион байгуулагдсан ”Та орос орон, орос хэлийг хэр сайн мэдэх вэ?” Багийн тэмцээнд Өвөрхангай аймгийн Тарагт Ерөнхий боловсролын сургуулийн Орос хэлний П.Бундхорлоо багштай 12а ангийн сурагч Мөнхдэмбэрэлийн Долгормаа амжилттай оролцож багаараа Тэргүүн байрт шалгарч Русский Дом в Улаанбаторе-д болох “Кремлевская ёлка – 2025” шинэ жилийн баярт багаараа оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.
Багш ,сурагчдадаа халуун баяр хүргэе














