ХХ зууны Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн нэг, Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн мэндэлсний 130 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэрээр хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн бөгөөд унаган нутагт нь түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулагдаж, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав оролцлоо.
П.Гэндэн нь цаг төрийн ороо бусгаа үед тусгаар тогтносон улсын Ерөнхий сайд гэдэг байр сууриндаа бат зогсож, улс төрийн эр зориг гарган ажиллаж байснаараа түүхэнд тод үлдсэн, улс эх орныхоо тусгаар тогтнол, үнэт зүйлийн төлөө бат зогссоныхоо төлөө хилс хэрэгт хэлмэгдэн, амь насаа алдсан Өвөрхангай аймгийн түүхэн бахархалт төрийн зүтгэлтэн юм.














