Монгол цэргийн өдөр буюу Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан хүүхэд, залуучуудад эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүний ач холбогдлыг ойлгуулах, цэргийн амьдралтай танилцуулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор "Эх орон, тусгаар тогтнол" уулзалт, хэлэлцүүлэг, Зэвсэгт хүчний 256-р ангитай танилцах аялал зохион байгуулагдаж ЕБС-ийн ахлах ангийн 21 сурагч хамрагдлаа.