“ХУУЛИА МӨРДЬЕ” ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийг мөрдөх сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн 9, 10 дугаар ангийн сурагчдын дунд “Хуулиа мөрдье” сэдвийн хүрээнд дэвжээ тэмцээн зохион байгуулав. Тэмцээнийг Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар мэдээлэлтэй болох, хуулийг сурталчлах зорилгоор зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 9, 10 дугаар анги тус бүрээс 2 баг, нийт 4 багийн 32 хүүхэд оролцов.

         Багуудын мэндчилгээ, Ирээдүйн эзэд, Гэгээн амьдрал багууд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд, Улаан туг, Шонхор багууд Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд гэрийн даалгавраа бэлтгэж оролцсон. Мөн багуудын чөлөөт сэтгэлгээ, асуулт хариултын тэмцээнийг тус тус бүрийн нийлбэр оноогоор  10 дугаар ангийн Ирээдүйн эзэд баг тэргүүн байранд орж, өргөмжлөл 50000 төгрөг,  9 дүгээр ангийн Улаан туг баг дэд байр эзэлж, өргөмжлөл 40000 төгрөгөөр шагнагдав.    

Тэмцээний үр дүн:

  1. Хууль эрхзүйн мэдлэг мэдээлэлтэй болсон.
  2. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн талаарх мэдээлэлтэй болсон.
  3. Хүүхдүүдийн нүдээр хүүхэд хамгааллын бодлого ямр түвшинд байгааг харуулж чадсан байна.

Тэмцээний үеэр