Сумын хөгжилд залуусын оролцоо сургалт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Монголын залуучуудын холбооны Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулсан Сумын хөгжилд залуусын холбоо сургалт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Хүнэдт зочдоор Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэг, Засаг даргын орлогч М.Төрболд, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаа болон бусад албаны төлөөлөгчид уригдан ирж нээлтийн ёслолд оролцов. Сургалт өдөрлөг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж Ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн сурагчдад зориулсан Мэргэжил сонголт, төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, Манлайлагчийн зам, Мэргэжилдээ эзэн байх зэрэг илтгэлүүд тавигдлаа.