Шинэ соёлын төв нээлтээ хийлээ

Тус суманд 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажил 2018 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2019 оны тавдугаар сард дуусгаж товлосон хугацаандаа хүлээлгэн өгч ашиглалтад орууллаа.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тус төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр Вентана ХХК ажиллаж, захиалагчийн техник хяналтыг БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн хяналтын инженер Б.Баярмаа тэргүүтэй мэргэжлийн инженерүүдийн баг хийж гүйцэтгэв.

Тарагт сумын хуучин соёлын төвийн чулуун барилгыг 1964 онд малчдын хөдөлмөрөөр барьж, 50 гаруй жил үйл ажиллагаа явуулсан байдаг. Олон жилийн насжилттай муудсан барилгыг акталж шинээр барьжээ. Шинэ соёлын төвийн барилга нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанар стандартын шаардлага хангасан материал ашигласан, доргилт өгөхгүй дэвшилтэт технологийн модон шалтай зэрэг онцлог давуу талуудтай ажээ.

Нээлтийн үеэр Орон нутгийн хөгжлийн гарц хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХурлын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,  Улаанбаатар хотын Д.Цогтбаатар даргатай нутгийн зөвлөлийн хамт олон, Өвөрхангай аймгийн Д.Батхүү даргатай нутгийн зөвлөлийн хамт олон хүрэлцэн ирж цаашид нутгаа хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, урлаг соёлын үйл ажиллаагаа, бүтээн байгуулалт өрнөсөн өдөр болсон.