Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 40 сая төгрөгөөр тендерт шалгарсан "Идум" ХХКомпани 2019 оны 5 сарын 3-ны өдрөөс эхлэн бүтээн байгуулалтын ажлыг эхэлсэн. Одоо ажлын явц 80 хувьтай байна. Тус цэцэрлэгт хүрээлэн нь захиалагчаас ирүүлсэн техникийн тодорхойлолтын дагуу 6 хошуутай, 6 талтай усан оргилуур, шүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай, иж бүрдэл тоглоом, гэрэлтүүлэг, явган хүний зам зэргийг байршуулан хүүхэд, багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай нөхцөл боломжийг бүрдүүлж байна.