ЗАЛУУ  ГЭР  БҮЛИЙН  ТАНГАРАГ  ӨРГӨХ, АХМАД  ГЭР БҮЛҮҮДЭД  БАТЛАМЖ  ГАРДУУЛАХ  ЁСЛОЛЫН  АЖИЛЛАГАА

Тарагт сумын Хүүхэд Хамгааллын Хамтарсан Баг Өвөрхангай аймгийн “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран Залуу гэр  бүлийн тангараг өргөх, ахмад гэр бүлүүдэд батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг 2 дахь удаагаа зохион явууллаа. Тус үйл ажиллагаанд сумын 5 залуу гэр бүл,  олон жил амьдарсан 1 гэр бүл оролцсон. Гэрлэх ёслолын ордоны дарга Ш.Оюунчимэг, ЗДТГ-ын дарга Б.Батцэцэг нар үг хэлж ёслолын үйл ажиллагааг нээсэн ба Соёлын төвийн бүжгийн дугуйлангийн сурагчид хамтлаг болон гоцлол бүжгээр, ЕБС-ийн физикийн багш Цэрэнлхагва, Батбаатар нар “Ганцхан минийх” дуугаар ая дууны мэндчилгээ хүргэсэн.

Залуу гэр  бүлийн тангараг өргөх ёслолд  оролцсон гэр бүлүүдийн 2 нь СӨББ-аас, 2 нь ЭМТ-өөс, 1  нь ЗДТГ-ын зүгээс оролцож бие биедээ үнэнч байхаа тангараглан гарын үсгээ зурсан ба  гэрлэх ёслолын ордоны зүгээс монгол бичгээр бичсэн гарын бэлэг гардууллаа.

Үйл ажиллагааны үеэр сумын Засаг дарга ёслолд оролцогч гэр бүлүүдэд  үг хэлж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүслээ.

Ёслолын үйл ажиллагаанд оролцсон нийт гэр бүлүүд болон дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан гэр бүлүүддээ баярлалаа.