Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна.

Тарагт сумын Засаг Даргын 2019 оны  03 дугаар сарын 01 өдрийн .......... дугаар захирамжийг үндэслэн. Тарагт сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 2 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс олон нийтэд зарлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.  Холбоо барих утас:95750047

Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа 2019 оны 05 сарын 03 өдрийн 09:00 цагаас 15:00 хүртэл цахимаар явагдана.

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна.

Оролцогчид 2019 оны 05 дугаар сарын 01-ны 09:00 цагаас 05 дугаар сарын 03-ны 08:30 цаг хүртэл “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтад бүртгүүлнэ үү. Бүртгэлийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө хаана

1. Оролцогчид дуудаж буй газрын дэнчинг 100100029002 дуудлага худалдааны анхны үнийн 10% ......... төгрөгийг Өв.ГХБХБГазар, Мөн орон нутгийн тэмдэгтийн хураамжны /100101300941/ дансанд 12500 төгрөгийг байршуулна. /Жич: Утган дээр нь: Оролцогч нэр, регистрийн дугаар, дуудлага худалдааны тэмдэгтийн хураамж гэж бичих/.

Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн сумын Газрын даамал дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг  “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайт болон 95750047 дугаар утсаар лавлана уу.

ТАРАГТ  СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР