Татварын явуулын үйлчилгээ зохион байгуулагдлаа.

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Татварын хэлстийн байцаагч нар албан хаагч, иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид Татварын багц хуулийн шинэчлэл, Цахим татварын системийн шинэчлэл, Е-баримтын 2.0 хөгжүүлэлт болон татвартай холбоотой бусад хуулиар мэдээлэл, сургалт зохион байгуулсан. Мөн сургалтын дараа иргэдийн сонирхсон асуултанд холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан. Сургалтанд нийт 40 гаруй иргэн хамрагдсан.