Тендерийн урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Тарагт сумын Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Өвөрхангай аймгийн Тарагт сумын  Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай”-ны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Багц-1 Сүү сүүн бүтээгдэхүүн

Багц-2 Махан бүтээгдэхүүн

Багц-3 Гурил, будаа, элсэн чихэр

Багц-4  Хүнсний бүтээгдэхүүн

Багц-5 Төмс, хүнсний ногоо

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг, хавсаргасан болно.  Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушааалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалтын журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерийн  баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Үнийн саналыг 2021 оны 02 дүгээр сарын 10-ний 10:00 цагаас өмнө /www.tender.gov.mn/ ЗДТГазрын Иргэний танхимын хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 02 дүгээр сарын 10-ний өдрийн 10:30 цаг-т нээнэ.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өвөрхангай аймгийн Тарагт сум

ЗДТГ:  99736047, 99301290