2019 ОНД ТАРАГТ СУМАНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

                                    2019 ОНД ТАРАГТ СУМАНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

          Тарагт суманд энэ онд улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын буцалтгүй зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2220621.9 мянган төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн байна. Үүнд: Засаг даргын Тамгын газарт 172184095 төгрөг, Ерөнхий боолвсролын сургуульд 979392814 төгрөг, Цэцэрлэгт 18426000 төгрөг, Соёлын төвд 1022829058 төгрөг, Эрүүл мэндийн төвд 24865000 төгрөг, Туяа багийн Ерөнхий болвсролын сургуульд 2925000 төгрөгийн хөрөнгө оруулалтууд тус тус хийгдсэн байна.

                                              УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨР ХИЙГДСЭН

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

 

  1. Улсын төсөвийн санхүүжилт 930.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр ашиглалтанд орлоо. Тус дотуур байранд хүүхдийн хатуу эдлэл шинэчлэлд 30,0 сая төгрөг хөрөнгө оруулалт хийсэн.

  1. Сумын Соёлын төвийн 250 хүний суудалтай барилгыг улсын төсвийн 1423,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Вентано ХХК барьж гүйцэтгэв. Мөн тус соёлын төвд ширээ сандал,номын сангын тавилга ,техник хэрэсэлийг 50,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

  1. Улсын төсвийн 14.0 сая төгрөгийн санхүүжилтээр гадна пасадны засвар хийж цэцэрлэгийн өнгө үзэмжийг сайжруулан, таатай орчинг бүрдүүлэв.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

1. Хүүхэд, залуучуудад зориулсан 1120 м2 талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнг 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулав.

  

2. Орон нутгийн хөгжлийн сангийн 38795.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвд чиглэлийн 2 ш, 360 градус эргэдэг 4 ш камер, иж бүрэн хяналтын системийн хамт суурилуулав.

  1. Хүрэмт рашааны эхийг хамгаалах, амрагч, аялагчдад ая тухтай байдлыг бий болгох зорилгоор ОНХСангийн 9131.3 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүүдрэвч, гүүр, мэдээллийн самбарууд хийж, замыг засварлав.

  

 

  1. Цагдаагийн хяналтын явуулын постыг 7.0 сая төгрөгийн санхүүжилтээр худалдан авч, сумын цагдаагийн албан хаагчдад хүлээлгэн өгөв.

 

  1. Сумын төвийн гэрэлтүүлгийн утсыг сольж, цэцэрлэгийн 380 вольтын шугамд хамгаалалт хийв.
  2. Орон нутгийн хөгжлийн сангийн 5.6 сая төгрөгийн санхүүжилтээр малын тарилгын хашаатай болов.

7. Орон нутгийн хөгжлийн сангийн 2560.0 мянган төгрөгийн санхүүжилтээр 3 багийн төвийг цахилгаан мотор болон бусад тоног төхөөрөмжөөр хангав.

8. Орон нутгийн төсвийн 1800.0 мянган төгрөгийн төсөвт өртгөөр Байгаль орчны улсын байцаагчид мотоцикл авч, хяналт шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэв.

ГАДААДЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  1. Япон улсын Жайка байгууллагын “Өвсний үндэс” төслийн 34.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвд Хүнсний боловсруулах цех, шууд худалдааны төв ашиглалтанд орж, хүнсний ногоо ашиглан төрөл бүрийн хоол хийх, хүнсний ногоо даршлах, хатаах аргуудыг иргэдэд сургаж, сургалтын бааз болгон ашиглаж байна.

 

  1. Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн 23.0 сая төгрөгийн санхүүжилтээр Хүрэмт багт гүн өрмийн худаг гаргаж, малчны бүлэгт хүлээлгэн өгөв. Мөн тус төслийн 24.0 сая төгрөгийн санхүүжилтээр 3 багт мал угаалгын ванн барив.

 

 

  1. Иргэдийн 6.0 сая төгрөгийн хандиваар түүхийн дурсгалт “Улаан ламын хийд”-ийг засварлан ашиглалтанд оруулав. Уг хийдэд аймгийн Гандангийн лам нар очиж ном хурж байна.