Иргэд, олон нийтэд залуучуудын хууль эрхзүйн орчны талаар сурталчлан таниулах, орон нутгийн залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхэд тэдний  санаа бодлыг сонсох, залуучуудын санаачлага, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй  нэмрийг таниулах, нийгэмд эерэг давалгаа бий болгох улмаар танилцан нөхөрлөх зорилготойгоор “Сумандаа сайхан амьдаръя” уулзалт өдөрлөгийг 2019-09-21-нд ЗДТГ-аас зохион явууллаа. Уулзалт өдөрлөгт Туяа багаас 7 залуу, Уртын багаас 7 залуу, Ихбулаг багаас 10 залуу, Хүрэмт багаас 12 залуу, Арвайн талаас 4 залуу  болон зохион байгуулагчидтай нийлээд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа болж өнгөрлөө. Өдөрлөгийн нээж Засаг даргын орлогч М.Төрболд, ЗДТГ-ын дарга Б.Батцэцэг нар  үг хэллээ. Залуучуудад орон нутгийн хөгжлийн гарц сэдэвт лекцийг Засаг даргын орлогч М.Төрболд тавьж залууст орон нутагтаа  ажиллаж, амьдрах боломж бүрэн байгааг танилцуулсан. Тарагт сумынхаа нэрийг спорт, ХАА-н салбарт гаргаж байгаа 3 залууг Засаг даргын жуух, мөнгөн шагналаар урамшууллаа. Үүнд Туяа багийн иргэн Р.Мөнхбанди-хөнгөн атлетикийн улс, аймгийн медальтай, Уртын багийн иргэн С.Лхагвадорж-таеквондогийн улс, аймгийн медальтай,  Ихбулаг багийн иргэн Д.Түмэнбаяр-ХАА-н салбарт  амжилттай сайн ажиллаж байгаа.

   

Өдөрлөгийн дундуур лектор Б.Ууганхүү “Өөртөө манлайл” сэдэвт лекцийг уншиж залуучуудад урам зориг өглөө. Залуу хүн эрч хүчтэй, зорилготой байснаар аливаа асуудлыг даван туулах чадвартай байхын зэрэгцээ бусдад эерэг нөлөөг авчирдаг.

 

Мөн ЭМТ-ийн эмч ажилчид өдөрлөгт ирсэн залуучуудаас БЗХӨ шинжилгээ авч мэдээлэл хүргэлээ. Нийт 35 залуу шинжилгээ авч үйлчилсэн байна.

Халамжийн ажилтан Т.Нямдаваа “Оролцоо ба боломж” сэдэвт лекцийг оролцогч залуучуудад тавьж орон нутагтаа сайхан амьдарч, ажиллах бүрэн боломж байгааг танилцуулсан.

Өдөрлөгийн 2-р хэсэгт эмэгтэйчүүдийг багуудад хувааж олс таталт, уулын оргил булаалдах, хөгжилтэй буухиа зэрэг тэмцээнүүдэд оролцогч залуучуудаас бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг өрсөлдлөө. Залуу хүний эрч хүч, авхаалж самбааг дайчилсан уг тэмцээнд Туяа баг 1-р байранд, Уртын баг 2-р байранд, Ихбулагийн баг 3-р байранд тус тус  орлоо.

                            

Олс таталтын тэмцээнд Уртын баг-1т, Туяа баг-2т, Хүрэмт2-3т  орсон  бол уулын оргил булаалдах дээр Туяа баг-1т, Уртын баг-2т  бариандаа орлоо.

Нийт оролцсон багуудын дунд  шүлгийн уралдаан, багуудын бүжгийн мэндчилгээ  явагдлаа. Соёлын төвийн хамт олон заавал сурах 10 бүжигний 1 болох “Гурван тамирын уянга” бүжгийг нийт оролцогч залуучуудад зааж өгч хамтдаа бүжиглэлээ. Мөн Хүрэмт багийн залуусын төлөөлөл болох О.Энхтүвшин ая дууны мэндчилгээ хүргэлээ.

             

Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан хөгжөөнт тэмцээнд оролцсон байдал, багийн идэвх оролцоог нэгтгэн дүгнэж байр эзлүүлэхэд

Тэргүүн байранд Р.Мөнхбанди ахлагчтай Туяа баг  өргөмжлөл, 100000 төг

2-р байранд Э.Баянмөнх ахлагчтай Уртын баг өргөмжлөл, 70000 төг

3-р байранд А.Мягмарням ахлагчтай Ихбулаг баг өргөмжлөл, 50000 төгрөгөөр тус тус шагнууллаа.

                      

ЗДТГ-ын дарга Б.Батцэцэг өдөрлөгийн хааж хэлсэн үгэндээ “Орон нутгийн залуусын  идэвх оролцоог  нэмэгдүүлэх, санал санаачлагыг дэмжих тал дээр орон нутгийн  зүгээс анхаарч ажиллана. Залуус та бүхэн орон нутгийнхаа төлөө ихийг хийж  бүтээх хүсэл эрмэлзлэл, урам зоригтой  байгаарай.”

Өдөрлөгийн үр дүн:

Орон нутгийн залуус хоорондоо танилцаж нөхөрлөх боломжийг бүрдүүлсэн.

“Өөртөө  манлайл” лекцээр дамжуулан олон талын мэдээлэл авч, урам зориг нэмэгдсэн.

Сум орон нутгийн хөгжлийн гарцын талаар мэдээлэл авсан.

Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 650000 төгрөг зарцуулагдсан байна.