Хүнсний боловсруулах цех, бэлэн бүтээгдэхүүн худалдаалах төвтэй боллоо.

Өвөрхангай аймгийн Тарагт суманд Жайка ОУБ-ын санхүүжилтэр Өвсний үндэс төслийн хүрээнд Хүнсний боловсруулах цех, бэлэн бүтээгдэхүүн худалдаалах төвтэй боллоо. 2019 оны 6 сарын 22-23-ны өдөр  төслийн хамт олонд Тарагт суманд ажиллаа. 6 сарын 22-нд сумын ард, иргэдэд Хүнсний боловсруулах цех, бэлэн бүтээгдэхүүн худалдаалах төвийн талаар уулзалт, ярилцлага зохион байгууллаа. 6 сарын 23-нд төслийн зөвлөх багш Минэгиши, Ганчимэг нар Тарагт сумын Боловсруулах цехэд иргэдэд зориулж төмстэй улаан лоолийн шөл, хайруулын тавганд хийх талх, луувангийн цэлцэгнүүр хийх арга технологийг онол болон дадлагаар заалаа. Энэхүү худалдаалах төвтэй болсноор сумын иргэд бүлэг болж, өөрсдөө үйлвэрлэгч байж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой болж байна. Такикава хотын Гадаад харилцааны хэлтэс, нийгэмлэгийн хамт олонд баярлалаа.