100 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хуучин дотуур байрны барилга  1964 онд ашиглалтад орсон хуучны чулуун барилга байсан. 2012 онд тус барилгыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас "цаашид ашиглаж болохгүй" гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.Энэ дүгнэлтийн дагуу шинэ дотуур байр барихаар 2013 онд зураг төсвийн ажил хийгдсэн боловч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй байсаар 2018 онтой золгосон.

Дотуур байрны барилгын ажлыг тендерт сонгогдсон “Нутгийн буян” ХХКомпаны хамт олон амжилттай хийж гүйцэтгэсэн. Шинэ дотуур байрны барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил эхэлж, хугацаанаасаа өмнө буюу 2 сарын 26 нд нээлтээ хийж, бяцхан хүүхдүүдээ хүлээн авлаа.

Нээлтэнд УИХурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс, аймаг, сумын удирдлагууд, албан хаагчид, эцэг эхчүүд, сурагчид оролцлоо. Нээлтэнд сургуулийн авъяаслаг сурагчдын урлагийн тоглолт болж мөн бүтээлийн үзэсгэлэн гаргасан.  Тарагт суманд тун удахгүй шинэ соёлын төвийн барилга ашиглалтад орно. 2019 ондоо Засаг даргын тамгын газрын шинэ барилга барихаар болсон.