Нутгийн зөвлөлийн сар шинийн золголтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тарагт сумын зон олны сар шинийн золголт 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өргөн дэлгэр болж нутгийн уугуул суугуул 350 гаруй иргэд ирж золголтонд оролцлоо. Тарагт сумын нутгийн зөвлөлийн сар шинийн золголт нь 11 дахь жилдээ уламжлан тэмдэглэсээр ирсэн. Улиран одож буй нохой жилдээ нутгийн зөвлөл маань шилдгийн шилдэг зөвлөлөөр шалгарсан.Золголтонд ирсэн 65 наснаас дээш настай ахмадууддаа хүндэтгэл илэрхийллээ. Тарагт сумын нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлөөс санаачлан зохион байгуулж золголтонд ирсэн нутгийн ирсэн ахан дуусийнхээ дунд азтан шалгаруулж шагналыг гардуулан өгсөн. Нийт 40 иргэнийг ОХУ-ын Улан Үд хотод аялах эрхийн бичиг, 8 иргэнийг халзан цагаан хониор, 1 супер азтанг хурдан удмын даагаар шагнасан нь баяр дээр баяр нэмсэн сайхан мөч байлаа.