Хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг дахин амжилттай зохион байгууллаа

Тарагт сумын хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийн үзлэгийн 2-р ээлжийн баг 2019 оны 2 сарын 21 өдрөөс  24-ны өдрүүдэд  Тарагт сумын 5-16 насны 260 хүүхдийн шүдний өвчлөлийг Улаанбаатар хотын Монголын шүдний холбоо, Их зайсан, Энх цовоо дент, Баянсан дент, Сайхан шүд, Empire, Голден мед, Кроун мед, физиологийн багш Бүрнээ нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй  эмч нар Тарагт сумын эрүүл мэндийн төв, Арвайхээр сумын БОЭТ-д тус тус дөрвөн хоног ажиллаа. Тарагт сумын хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажил үр дүнтэй боллоо. Хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.

Үйл ажиллагааны үеэр