УЛС, АЙМАГ, СУМЫН АВАРГА МАЛЧИДАА ТОДРУУЛЛАА.

Жил бүрийн сар шинийн баярын өмнө улс, аймаг, сумын аварга малчидаа шалгаруулж тэдний мал аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөрийн үр шимийг үнэлж, бусад малчиддаа манлайлан ажил хөдөлмөрөөрөө үлгэр дуурайл үзүүлж буй малчдыг урамшуулдаг уламжлалтай билээ.

Энэ жил  сумаас Улсын аварга малчинаар 1-р багийн Г.Тогоотөмөр, алтан унаганы эзнээр 1-р багийн малчин Ж.Бат-Очир, аймгийн аварга малчинаар 1-р багийн малчин Б.Бүддорж, 3-р багийн малчин Ж.Одсүрэн, 5-р багийн малчин З.Нэргүй, сумын сайн малчнаар А.Гантөмөр, Ц.Цэрэн, Ю.Бор, О.Гантөмөр, У.Пүрэвдаваа, М.Тогооч, Ж.Гаваацоодол нар тус тус шалгарсан байна. Аймгийн алдарч уяачаар Т.Төмөртогоо, сумын алдарт уяач М.Тогооч, Х.Гомбодорж Б.Доржпагам, Ж.Баточир, М.Баянжаргал нарын уяач цол тэмдэг олгосон байна. Улс, аймгийн аварга малчдын шагналыг сар шинийн өмнөх өдрүүдэд хотонд нь очиж гардуулах үйл ажиллагаа амжилттай өрнөж байна.