Зарлал

Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлан таниулах, бизнесийн түншлэл тогтоох, зах зээлээ өргөтгөх боломж бүрдүүлэх, чанар стандартад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, харилцан туршлага солилцох зорилгоор дараах үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна. Улаанбаатар хотод "АСА" циркийн гадаа талбайд 1 сарын 18-25-ны өдрүүдэд, ӨМӨЗасах орны "Сэхэ" боомт 1 сарын 19-27-ны өдрүүдэд, Арвайхээр суманд 1 сарын 25-29-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдах тул оролцох иргэд, аж ахуй нэгжүүд 99266055 утсаар бүртгүүлнэ үү.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР