Ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна

ЗАРЛАЛ

      Өвөрхангай аймгийн Тарагт сумын Сургуулийн Өмнөх Боловсролын байгууллага нь Бүлгийн багшийн сул ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Шалгуур үзүүлэлт:

  • Дипломын дээд болон бакалавр зэрэгтэй, Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй
  • Багшлах эрхийн үнэмлэхтэй
  • Сургалтыг төлөвлөх хэрэгжүүлэх, зохион байгуулах, зурж боловсруулах, ярьж ойлгуулах, сэтгэл хөдлөлөө хянах, ачаалал даах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвар, харилцааны өндөр соёлтой.
  • Хувийн болон хүүхдийн орчинд ажиллах зөв дадал хэвшил, ёс зүйтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх.
  • Ажлын ачаалал даах чадвартай байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  • Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг
  • Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Хугацаа:

2019 оны 01-р сарын 11-ны 10 цагт СӨББайгууллага дээр

Холбоо барих утас: 99655859

ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

 Өвөрхангай аймгийн Тарагт  сумын П.Гэндэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль нь ФИЗИКИЙН БАГШ, ТҮҮХ-НИЙГМИЙН БАГШМАТЕМАТИК, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШийн түр ажлын байранд  сонгон шалгаруулалт зарлаж байна.

      Сонгон шалгаруулалтанд орох иргэн ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

  • Мэргэжлийн багш байна.
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Багшлах эрхтэй /Багшилж байсан бол багшлах эрхийн үнэмлэхтэй, шинэ төгсөгч болон тодорхой хугацаанд завсардсан бол багшлах эрхийн шалгалтанд орсон ба 1 жилийн эрх авсан байх/
  • Багаар ажиллах болон бусдыг дэмжин хамтран ажиллах, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга барилтай, харилцааны өндөр соёлтой, багшийн ёс зүйн хэм хэмжээг сахисан байх.

  

 Сонгон шалгаруулалтанд орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

  1. Дипломны хуулбар /эх хувийн хамт/
  2. Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийн хамт/
  3. Өмнө нь ажиллаж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /эх хувийн хамт/
  4. Ажил байдлын тодорхойлолт
  5. Багшлах эрхийн үнэмлэхний хуулбар /эх хувийн хамт эсвэл багшлах эрхийн шалгалтанд ороод тэнцсэнийг гэрчлэх баримт/
  6. Тухайн ажлын байранд орох хүсэлт, мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг 2019 оны 01-р сарын 08- аас 14-ийг хүртэл бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтыг 2019 оны 01-р сарын 14 -ний 10 цагт Тарагт сумын П.Гэндэнгийн  нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль дээр явуулна.

Жич: Сонгон шалгаруулалтыг Өвөрхангай аймгийн Боловсролын газраас өгсөн чиглэл, зөвлөмжийг баримтлан сургуулийн комисс зохион байгуулна.

Холбоо барих утас:94958607,88849772

 

2019.01.08

СУРГУУЛИЙН  ЗАХИРГАА