VII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилээ угтан 2024 оны эцэст, мал тооллогоор 317,528 мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 38,9 мянган толгойгоор буюу 13.9 хувиар өсөж, аймагтаа 5-р байранд орлоо. Үүнээс 1000 дээш мал тоолуулсан 38 малчин өрх байгаагаас шинээр 8 өрх ᠌᠌”МЯНГАТ МАЛЧИН” болсон.
. Арвайн тал багийн малчин Давгадоржийн Идэрцогт
. Хүрэмт багийн малчин Лхагвасүрэнгийн Дэлгэрбаяр
. Хүрэмт багийн малчин Чимэддоржийн Доньддэмбэрэл
. Хүрэмт багийн малчин Пүрэвчулууны Ариунболд
. Хүрэмт багийн малчин Чимэддоржийн Наранцогт
. Урт багийн малчин Батсүхийн Оргодол
. Алтан тал багийн малчин Уртнасангийн Чулуунсүх
. Алтан тал багийн малчин Намжилмаагийн Нэргүй нарт ”МЯНГАТ МАЛЧИН”-ны БАТЛАМЖ-ийг гардуулан өглөө.
Буянт мал сүргээ 5 төрөл дээр өсгөсөн нийт малчин түмэндээ халуун ТАЛАРХАЛ илэрхийлье.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР