Сар шинийн барилдаанд улс, аймаг, сумын алдар цолтой 32 бөх, өсвөрийн 32 бөх барилдсанаас
Үндэсний бөхийн барилдаан:
Уянга сумын харьяат Сумын заан Л. Сандуй түрүүлж
Бат-Өлзий сумын харьяат Сумын заан О. Сундуй үзүүрлэж
Уянга сумын харьяат Аймгийн заан А. Батнасан
Баянгол сумын харьяат Сумын заан О. Сүхбат нар шөвгөрлөө.
Өсвөрийн бөхийн барилдаан:
Уянга сумын харьяат А.Анхбаяр түрүүлж
Арвайхээр сумын харьяат Б. Билгүүнтөгөлдөр үзүүрлэж
Тарагт сумын харьяат Д. Даваабаатар, Д. Идэржавхлан нар шөвгөрлөө.
Уран барилдааны шагналыг ивээн тэтгэгч Улсын начин Б. Сангисүрэн НАЧИН БРЕНД, Хүрэмт багийн мянгат малчин Ч. Наранцогт , Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Уртын багийн сумын аварга малчин Ш. Дэлгэрнямын гэр бүл, Тарагт сумын уугуул Бизнес эрхлэгч Б. Нямсүрэн, Өсвөрийн барилдааны ивээн тэтгэгч Сумын заан Ж. Ганбатын гэр бүл, тавгийн идээг ӨВ ҮР ЖҮР ХХК М. Төрболд нар ивээн тэтгэж оролцлоо.
Зохион байгуулагч ЗДТГазар, ИТХурал, Тарагт сумын Үндэсний Бөхийн холбоо