Биотехникийн арга хэмжээ авах ажлын хүрээнд Хайрхандулаан сумтай хамтран аймгийн тусгай хамгаалалттай "Хан хөгшин" уулын Халиун бугын тархац нутагт өвс, хужир зэргийг тавьж өглөө.
Тус арга хэмжээг зохион байгуулснаар зэрлэг амьтад өвс тэжээл хайж өөр нутаг руу шилжин нүүдэллэх болон суурин газар орж ирж эрсдэлд учрах зэрэг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах чухал алхмуудын нэг юм.