Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт "Нийгмийн ажилтны мэргэжлээр дээд боловсролтой, эсхүл боловсрол, нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, нийгмийн ажлаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан хүнд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх олгосны үндсэн дээр сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар ажиллуулна" гэж заасан байна.
Иймд Тарагт суманд Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны дотор доорхи линкээр бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdCTc0YyODaTxCPibfzDpS7_j6xyOFQEzyHTH5UwIA5JbHcFg/viewform?fbclid=IwY2xjawHt_7pleHRuA2FlbQIxMQABHYqpPr7RSodL1rMaWFhAu56QI0x_mTKB2ShMtxbxWHX7NEAPgzcaJQ7SjA_aem_6efVeYg0ouJRaNsfktYveQ