2024 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сумын 6 багийн 3 дугаар улирлын Иргэдийн Нийтийн Хурал 12 сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хурлаар Малын тоо толгойн албан татвар, 2025 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг эрэмбэлэх, Багийн Засаг даргын эхний хагас жилийн ажлын тайлан, Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт хийсэн тайлан, отор нүүдэл, өвөлжилтийн байдалийн талаар болон сумын Засаг дарга, ИТХурлын ажлын алба, ЗДТГазрын албан хаагчид цаг үеийн мэдээллүүд өглөө.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРСЭН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЯ.