Аймгийн Засаг даргын 2020 оны А/245 дугаартай захирамжаар байгуулагдсан иргэн аж ахуй нэгжийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж дүгнэх ажлын хэсэг 2024.11.04-ны өдөр суманд ажиллалаа.
Ажлын хэсэг аж ахуй нэгжийн захирал, инженер техникийн ажилчид, сумдын удирдлага, нутгийн иргэдийг оролцуулан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа Галт унэг ХХК-ийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг газар дээр нь дүгнэлээ.