ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

11 сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын үзүүлэх тоглолт, хамтарсан дадлага сургууль явуулснаар өндөрлөлөө.

Түүнчлэн иж бүрэн сургуулийн хүрээнд өгөгдсөн цагийн байдал дээр сумын Онцгой комиссын гишүүд штабын дадлага зохион байгуулан, сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг индикаторын аргаар тодорхойлж, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор хээрийн гаралт зохион байгуулан хээрийн эмнэлэг дэлгэн, хээрийн нөхцөлд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хээрийн үүргэвчинд байх хүнсний зүйлсээр хоол хийх дадлагыг хийж гүйцэтгэсэн.

Иж бүрэн сургуулийн дүнгийн хурлын үеэр Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах дадлага сургуульд идэвхтэй санаачилгатай, бусдыгаа манлайлан оролцсон 3 албан хаагчийг сумын Засаг даргын Тамгын газраас шагнаж урамшууллаа.