“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” боллоо.

Ёслолд 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл сурагчид оролцож нэгэн дор андгайгаа өргөж батламж гардан авлаа.

Засаг дарга Х. Дашдэлэг, Улсын бүртгэлийн мэргэжилтэн Ч. Лхагвасүрэн нар Монгол Улсын иргэний үнэмлэх, иргэний андгай, батламж, дурсгалын зүйл гардууллаа.

Залуу үеийнхэнд төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн эрх үүрэг, хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэхүү арга хэмжээний зорилго юм.