БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ

БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ.

Хүрэмт багийн нутаг дэвсгэрт төрийн байгууллагууд, ажилчид нийтийн эзэмшлийн зам талбай, Хүрэмт гол, нуур, Үржлийн булаг дагуу ил задгай хог хаягдал, хатсан өвс, хурсан хог хаягдлыг цэвэрлэх ажил хийгдэж, 3 тн хогийг цэвэрлэж, хогийн цэгт хаялаа.

Мөн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын шинэчлэл, их засварын ажил гйүцэтгэж буй “Эйч Кэ Би Интернейшинл Холдинг” ХХК (хятад кэмп) -д мэдэгдэл хүргүүлж, нийт 8тн хогийг цэвэрлүүлсэн.

Тарагт сумын Их булаг багт харъяалагдах Арвайхээр сумаас Зүүнбаян-Улаан сум явах замд зориулалтын бус цэгт үүссэн 5 тонн орчим хур хог хаягдлыг Тарагт сумын ЗДТГазар, Зэсвэгт хүчний 256-р анги хамтран цэвэрлэлээ.

ИРГЭД ТАНЫ ЗӨВ ҮЙЛДЭЛ БУСДЫГ ҮЛГЭРЛЭН ДАГУУЛНА.

Иргэн таны зориулалтын бус газар хаясан хог хаягдал, сэг зэм агаарын болон хөрсний бохирдлыг үүсгэж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхийг #АНХААРНА уу.

Хогоо олон нийтийн эзэмшлийн газар, гол горхины эхэнд хаясан эрхэм иргэн та хогоо зориулалтын хогийн цэгт ухсан нүхэнд хаяж, булж устгана уу.

Хоггүй, цэвэр орчин бүрдүүлэхийг ухамсарт иргэд та бүхэнд #УРИАЛЖ байна.

#Хүн_бүр_байгаль_хамгаалагч