Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Эрүүл Монгол Хүн’’ үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас зарласан ‘’Монголд зочлох жил’’ болон Биеийн тамир, спортын салбарын 100 жилийн ой, Тарагт сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хамт олныг цэвэр агаарт зөв боловсон амрах, аялах дадлыг бий болгох, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор "МӨНГӨН ӨВӨЛ" спорт, соёлын өдөрлөгийг зохион байгууллаа.

Мөсний баярт 60 гаруй иргэд оролцож, мөсний шагай, тэшүүрийн уралдаан, олс таталтын тэмцээнүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

БАГИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР

I байр Н. Бямба-Өлзий ахлагчтай Эрүүл мэндийн төвийн баг

II байр Э. Даваа ахлагчтай ЕБСургуулийн 2-р баг

III байр Д. Билгүүн ахлагчтай Залуучууд баг тамирчид

Тэшүүрийн төрөлд:

I байр Ч. Өлзийбат (ЕБСургууль)

II байр Д. Билгүүн (Залуучууд)

III байр М. Нямжаргал (ЗДТГазар) тус тус шалгарлаа