БОГ МАЛЫН ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ТАНДАЛТ, ХЯНАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

 

Мал эмнэлгийн газрын даргын 2024 оны 1-р сарын 15-ны өдрийн үзлэг тандалт хийх удирдамжийн дагуу хонины цэцэг өвчин гарсан Туяа, Алтантал багд Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлгийн тасаг, багийн Мал эмнэлгийн үржлийн нэгжүүдтэй хамтарсан 4 ажлын хэсэг 2024 оны 1-р сарын 17-22-ны өдрүүдэд ажиллаж 66 малчин өрхөөр орж тандалт судалгаа авч, 17643 хонинд үзлэг хийлээ. Хонь ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин Туяа, Алтан тал багийн голомт бүхий газарт хязгаарлалт тогтоож, 102 өрхийн 30 мянган хонинд тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг тарьж малчдад гоц халдварт өвчний талаар мэдээлэл өгч ажиллаж байна.

Сумын Засаг дарга З. Түмэндэмбэрэл, багийн засаг дарга нартай хамтран багуудын малчин айл өрхөөр өвөлжилтийн байдал, малын гоц халдварт өвчний талаар мэдээлэл хүргэж ажиллаж байна.

Иймд малын гоц халдварт өвчний голомт бүхий хорио цээрийн дэглэм цуцлагдаагүй бүс нутгаас тухайн өвчинд мэдрэмтгий мал хүлээж авахгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй, голомттой бүс нутагт отроор мал сүрэг оруулахгүй байх, сум хооронд болон дотооддоо хийж буй малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж мэдээлэлтэй байж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж ажиллахыг малчид, иргэд та бүхэнд анхааруулж байна

ТАРАГТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР