АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ ГАРДУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар I, II” одонг гардууллаа. Нэгдүгээр зэргийн одонг 1, Хоёрдугаар зэргийн одонг 7 ээж гардууллаа. Улс орныхоо үнэт баялаг, өрх гэрийнхээ аз жаргал, амьдралын утга учир болсон үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, ирээдүйн их эздийг төлөвшүүлэн хүмүүжүүлж байгаа эцэг, эхчүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.