"ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТОТ ЖИЛ"-ийн хүрээнд сумын Хүрэмт усалгаатай тариалангийн талбайд тариалан эрхлэх хүсэлтэй 18 иргэн, 2 бүлэг /10 иргэн/, 2 төсөвт албан байгууллагаас хүнсний ногоо 5,9 га, ногоон тэжээл 19,5 га-д тариалах хүсэлт ирсэн. Ажлын хэсэг өргөдөл өгсний дагуу хэлэлцэн ногоон тэжээл 18 га-д , төмс , хүнсний ногоо 3 га-д тариалалт хийлгэхээр иргэдэд газрын хуваарилаж өглөө.