Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550000 төгрөг болж өөрчлөгдсөн

2023 оны 1 сарын 1-ээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550000 төгрөг болж өөрчлөгдсөн тул Сайн дурын даатгуулагч та сард 74250, жилийн 891000 төгрөг, 0-3 насны хүүхэдтэй эхчүүд сард 37125 жилийн 445500 төгрөг төлөхөөр болсон. Оны эхнээс даатгуулах нь хамгийн чухал тул 2023 оны 1 дүгээр сард багтан шимтгэлээ төлж гэрээгээ байгуулаарай.