Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэх

     Мал, амьтан өмчлөгч малын эмчийн зааварчилгааны дагуу  өвөлжөө, хаваржаа болон эрчимжсэн мал аж ахуйн байрны ойр орчимд мал, амьтны хүүр, сэг зэм, биологийн хаягдал устгах зориулалтын цэг барьж ашиглах;

    Малчин, амьтан маллагч нь хашаа, байрны ойр орчимд болон ашиглаж байгаа бэлчээрт энэ хуулийн 7.3.3-т зааснаас бусад шалтгаанаар үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах;

    7.3.3.сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах, бэлчээр, уст цэг, үерийн жалга, усны эх булгийг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулах;

Мал,амьтны шилжилт хөдөлгөөний хяналтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах,төхөөрөх зорилгоор мал амьтны сум дүүргийн нутаг дэвсгэрээс гарахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх.

Өөр сум дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх. 

Дархлаажуулалтын ажил зохион байгуулах

    Дархлаажуулалтын товыг мал эмнэлгийн тасаг тогтоож , баг, хорооны Засаг дарга малчин, амьтан маллагчид зарлан мэдээллнэ.                           

Малчин та дархлаажулалт хийх үед

Товлосон хугацаанд мал,  амьтныг бэлэн байлгаж, бүрэн хамруулна. Мал амьтныг барьж бэхлэн ,мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах.